• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, гадаад, дотоодын адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар үнэт цаасны зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулж байна.

Багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн дадлага туршлагатай багш нар онол практик хосолсон аргаар хичээл заах ба сургалтанд хамрагдсанаар хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдлээ хэрхэн бууруулж болох талаар системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болж төгсөнө.

Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох сургалт явагдаж дуусах бүрт амжилттай төгсөгчдөд хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат гардуулж өгнө.

Сургалт сар бүр ажлын 5 хоногийн хугацаатайгаар, 14:00 - 18:50 цагийн хооронд  МХБ-ийн байранд зохион байгуулагдаж байна.

Бүртгэл:

Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Төлбөр 150,000 төгрөгийг Голомт банкны 1105021404 тоот дансанд байршуулна

Холбоо барих утас: 11-313747 /3312/, 11-313747 /3314/

 

Хичээлийн хуваарь: