• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

230 400 000 ТӨГРӨГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС АРИЛЖИГДЛАА

2014-11-11 14:44:33
Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 178 тоот тушаал гарсан. 
 
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.25 хувийн өгөөжтэй, 230 400 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2 304 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100% нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:
 

Үнэт цаасны компанийн нэр

Тоо ширхэг

1

Би Ди Сек

1 293

2

Дэү Секьюритис Монгол

1 000

3

Тэнгэр капитал

10

4

Стандарт инвестмент

1

Нийт

2 304

 
Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 18-ний өдөр дуусах юм. Энэхүү арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦаас арилжих юм. Зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх болно.
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ