• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СҮҮ БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЛЭЭ

2018-06-29 14:57:41

МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй  “Сүү” ХК нь  2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Сүү Бонд”-ыг МХБ-ээр дамжуулан арилжаалж олон нийтээс 6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн нь МХБ-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болсон билээ.

Тус өрийн хэрэгслийг “Сүү” ХК нь өөрийн хувьцаагаар баталгаажуулан гаргасан бөгөөд жилийн 17.5 хувийн хүүтэй буюу банкны хадгаламжаас өндөр өгөөжтэй байсан нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлснээс гадна олон ААН-үүдэд бага зардлаар өөрсдийн бизнесийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болохыг харуулж чадсан юм. Мөн "Сүү бонд" нь хоёрдогч зах зээл дээр идэвхтэй арилжаалагдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 4.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Өнөөдөр "Сүү" ХК нь бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршуулснаар хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ 100% биелүүлж, МХБ-тэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үр дүнг дүгнэлээ. 

”Сүү Бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Ард Капитал Групп ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ууд хамтран ажилласан болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ