• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

“ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018-08-08 10:53:07

 Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс авч эхлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал О.Хуягцогт, “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн  болон “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар Монголын хөрөнгийн биржийн 5,780 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохих ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. 

75 жилийн түүхтэй тус компани нь 1994 онд төрийн өмч, хувьчлалын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлж буй хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын анхны компани болж байна. 

"Хөвсгөл Алтандуулга" ХК нь нийт 4.4 сая ширхэг буюу 28%-тай тэнцэх хувьцаа нэмж гаргах замаар 3.74 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үнэт цаасны худалдан авах захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг хүртэл хүлээн авах юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ