15981.56

( 21.11 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 15981.56 21.11
MSE A Индекс 0 -7721.35
MSE B Индекс 0 -7319.77

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-05-29 14:13:15

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 61,700,064 төгрөгийн үнийн дүн бүхий 355,989 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ МЭДЭГДЭЛ

2020-05-29 11:52:47

Анхдагч зах зээл дээрээс 200 сая төгрөг буюу түүнээс дээш үнийн дүнтэй захиалга өгч, үнэт цаасаа 6-аас доошгүй сарын хугацаанд тусгаарлуулах үүрэг хүлээсэн хөрөнгө оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагч гэж тооцно.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХУВЬЦАА ХУВААХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ БАТАЛЛАА

2018-10-09 18:23:48

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 7,801,125 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 780,112,500 ширхэг хувьцаа болгох шийдвэрийг гаргаж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар холбогдох материалыг Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн байна. 

Монголын хөрөнгийн бирж нь "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын дагуу ажлын 15 хоногт багтаан үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, СЗХ-нд шийдвэрийг хүргүүлэх бөгөөд СЗХ үнэт цаасны бүртгэлд оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн хувьцааны үнэт цаасны арилжааг түр зогсоож, холбогдох бүртгэлийн өөрчлөлт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдэж дууссаны дараа үнэт цаасны арилжааг эхлүүлэх юм. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг эндээс үзнэ үү. 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ