21088.94

( 247.02 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 21088.94 247.02
MSE A Индекс 9809.71 83.11
MSE B Индекс 8341.52 83.02

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-03-22 15:10:17

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18.5 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

3-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-03-21 15:27:44

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 170.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИ ХААЛТТАЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-03-20 16:12:11

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хөрөнгийн биржид бүртгэгдэж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд өөрийн эзэмшиж байгаа хувьцааг худалдах эсвэл нэмж худалдан авах, бусдад шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх  юм. 

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХОНХ ЦОХИХ ЁСЛОЛ" БОЛЛОО

2019-03-07 14:04:49

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж, үнэт цаасны 5925 дахь удаагийн арилжааг нээлээ.

Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой бөгөөд дэлхийн 80 гаруй хөрөнгийн биржүүд тус арга хэмжээнд нэгдээд байна. 

Монголын хөрөнгийн бирж нь гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байранд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, жендерийн тэгш байдлыг хангахад анхааран ажилладаг бөгөөд цаашид ч энэхүү зарчмыг баримтлан ажиллах болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ