20107.52

( 11.97 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20107.52 11.97
MSE A Индекс 9300.51 35.58
MSE B Индекс 7528.04 -258.92

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2019-05-22 15:29:26

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн Монголын хөрөнгийн биржийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалга бүртгэлийн аргаар авна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-05-22 14:18:22

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2019-05-22 11:50:23

Тус компани 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээ мэдээлэл

ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-12 09:41:10

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцооны төв" ТӨХХК, МХБ-ийн гишүүн компаниуд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор аймгуудад  2019 оны 3 дугаар сарын 4-нөөс 3 дугаар сарын 8-ний өдрүүдийн хооронд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 2,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

МХБ нь 2018-2019 онд нийт 11 аймагт тус арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байгаа бөгөөд цаашид Монгол Улсын бусад 10 аймагт уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ