20718.12

( 123.1 0.6% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20718.12 123.1
MSE A Индекс 9681.6 52.62
MSE B Индекс 8121.73 16.11

Мэдээ мэдээлэл

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

2019-07-10 11:19:01

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн удирдлага, нийт хамт олны зүгээс Монгол түмэндээ баярын мэнд хүргэж, дэвжин дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

7-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-07-10 11:10:14

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7.3 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2019-07-09 16:28:46

“Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг батламжлуулахаар Хороонд хүргүүллээ.

Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-15 14:49:35

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг "Эрдэнэс тавантолгой" ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК болон тухайн аймагт салбарын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа "ГүүдСек ҮЦК" ХХК, "БиДиСЕК ҮЦК" ХК, "Санар ҮЦК" ХХК зэрэг үнэт цаасны компаниудтай хамтран 2018 оны 4 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-ийн мэдээллийн сангаас шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 4,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ