• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42749.21

( 331.68 0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42749.21 331.68
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-05-20 15:27:50

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 139,763,306 төгрөгийн үнийн дүн бүхий 1,805,478 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR +2.86%) болон  "Монос Хүнс" ХК (MFC +2.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.88%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL -4.19%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 156 ширхэг үнэт цаасыг 16.4 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 0.36 хувиар буурч, 20173.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,379,001,932,012.39 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ