18463.58

( -86.49 -0.47% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18463.58 -86.49
MSE A Индекс 8383.49 -164.6
MSE B Индекс 7416.19 11.18

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-17 13:44:29

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийт 77.62 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-16 13:47:33

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийт 57.84 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-10-16 11:36:47

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь нэмэлт санхүүжилт татахаар болсон тухай мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

2019-07-05 19:31:53

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд Программ зохиогч сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны ур чадвартай; 

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;

  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;

  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;

Жич: Дөнгөж төгссөн оюутан байж болно;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ