• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-07-05 19:45:59

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 7,358,028,373 төгрөгийн үнийн дүн бүхий 714,817 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баян-Алдар ББСБ" ХК (VIK+14.96%) болон "Гермес центр" ХК (HRM+14.59%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID-7.25%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-5.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаагаар "МИК Холдинг" ХК-ийн нийт 488,750 ширхэг үнэт цаас 7,297,037,500 төгрөгөөр арилжигдсан байна

"TOP 20" индекс 0.35 хувиар өсч, 20723.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,593,917,404,898 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ