• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-16 11:44:38

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ дээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгийн хэмжээ 4 их наяд төгрөг хүрч, 32.5 тэрбум төгрөгийн цэвэр хүүгийн орлого, 27.0 тэрбум төгрөгийн зардалтай ажилласнаар татварын дараах цэвэр ашгийг 5.5 тэрбум төгрөгт хүргэж ажилласан байна.
  • 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус компани нь  3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй 144 A/Reg S төрлийн 300.0 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” (SGX:MGMTGE) бондыг Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр амжилттай арилжаалсан. “Өүлэн” бондыг амжилттай арилжаалснаар “Монголын Ипотекийн Корпораци  ОССК” ХХК нь Монгол Улсаас олон улсын зах зээл дээр үнэт цаас арилжаалсан хувийн хэвшлийн 3 дахь байгууллага болсон юм.
  • Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ нийт хөрөнгийн 5.3%, нийт зээлийн хөрөнгийн хэмжээ 79.4%, шинээр гаргасан “Өэлүн” бондын хэмжээ 19.9%-ийг тус тус бүрдүүлж байна.

“МИК Холдинг” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ