• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 31.14
MSE B Индекс 11803.81 -262.36

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2020-01-20 15:23:37

Монголын хөрөнгийн бирж нь 2020 онд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалт татах таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхэд анхааран ажиллах бөгөөд үүний хүрээнд, МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл болон эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс энэ онд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, хууль журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн, тайлан мэдээллээ цаг тухайд нь ирүүлж хамтран ажиллахыг хүсье. Үүнд:

  1. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 2.2-т заасны дагуу жилийн үйл ажиллагааны тайланг аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн хамт 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, хагас жилийн үйл ажиллагааны тайланг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус ирүүлэх;

  2. Дээрх журмын 3.2-т заасан тухай бүр нийтэд хүргэх мэдээллийг тухайн үйл явдал, өөрчлөлт болсноос хойш ажлын 1 өдөрт багтаан ирүүлэх;

  3. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу ээлжит хурлаа зарлаж, материал шийдвэрээ хугацаанд нь ирүүлэх;      

  4. Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Ногдол ашиг тараах эсэх тухай шийдвэрээ 2 дугаар сарын 20-ны дотор, тус хуулийн 46.14, 46.15-д заасны дагуу ногдол ашиг хуваарилалтын тайланг ирүүлэх;     

  5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56, 79 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйл, 88.4 дахь заалт, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг нийтэд тогтмол хүргэх тухай журам”, “Монголын компанийн засаглалын кодекс”-ийн 7.1, 7.2, 7.3 дахь заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон өөрийн цахим хуудсыг байнга ажиллуулж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нартаа зориулсан тусгай цэсийг бий болгож, цаашид хөгжүүлэн ажиллах;

  6.  “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 22 дугаар зүйлийн 11-т зааснаар бүртгэлтэй хувьцаат компани нь жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны I дүгээр улиралд багтаан МХБ-ийн дансанд төлөхөөр туссан тул 2020 он болон өмнөх онуудын төлбөрийн үлдэгдлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж, тооцоо нийлсэн акт үйлдэх;

  7. МХБ-ийн Үнэт цаасны бүртгэлийн журам 2018, 2019 онд гэрээгээ шинэчлэн байгуулаагүй компаниуд МХБ-ийн цахим хуудас /http://mse.mn/mn/content/list/221/-т байршуулсан гэрээний загварын дагуу гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан 2 хувь үйлдэж  тус тус ирүүлнэ үү.

Та бүхнийг хүлээсэн үүргийнхээ дагуу нээлттэй ил тод байх зарчмыг сахиж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

МХБ-Д МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ХУАНЛИ:

I улирал

Тогтмол ирүүлэх мэдээллийн төрөл

Хууль, журмын заалт

Хугацаа

1

Жилийн эцсийн санхүүгийн тайлан

ҮЦЗЗТХ 20.1.6, НББ хуулийн 10.3

02 сарын 10 -ны дотор   

/компанийн нэгдэл 03.01/

2

Ногдол ашиг тараах эсэх тухай шийдвэр

КТХ-ийн 46.5

Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу   02 сарын 19-ний дотор

3

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдэл

КТХ-ийн 60.3, 60.4, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-ын 3.1

03 сарын 21-ний дотор

+/3-5 хоног/

4

Аудитын дүгнэлт

ҮЦЗЗТХ 20.1.6, Аудитын тухай хуулийн 10.2, НББ хууль 9.7

ХЭХ-аас 2-оос доошгүй долоо  хоногийн өмнө /ТӨХК 03.15, Банк 03.31/

5

Жилийн үйл ажиллагааны тайлан*

СЗХ-ны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам"-ын 2.2

03 сарын 31-ний дотор

/04.01-ний дотор/

6

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан шийдвэр, хурлын тэмдэглэл

КТХ-ийн 74.1, ҮЦЗЗТХ 20.1.8, 56.1.6, 56.2.3, СЗХ-ны "ХК-ийн ХЭХ-ын зар хүргэх журам"-ын 2.10

Хурал хуралдсанаас хойш ажлын 3-15 өдрийн дотор

II улирал

Тогтмол ирүүлэх мэдээллийн төрөл

Хууль, журмын заалт

Хугацаа

1

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах сүүлчийн хугацаа

КТХ-ийн 59.4

04 сарын 30-ны дотор

2

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан шийдвэр, хурлын тэмдэглэл

КТХ-ийн 74.1, ҮЦЗЗТХ 20.1.8, 56.1.6, 56.2.3, СЗХ-ны "ХК-ийн ХЭХ-ын зар хүргэх журам"-ын 2.12

Хурал хуралдсанаас хойш ажлын 3-15 өдрийн дотор /сүүлчийн хугацаа 05 сарын 20/

III улирал

Тогтмол ирүүлэх мэдээллийн төрөл

Хууль, журмын заалт

Хугацаа

1

Хагас жилийн санхүүгийн тайлан

НББ хуулийн 10.3, СЗХ-ны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам"-ын 1.7

07 сарын 20-ны дотор

2

Хагас жилийн үйл ажиллагааны тайлан*

СЗХ-ны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам"-ын 2.2, 2.4

08 сарын 01-ний дотор

БУСАД

Тогтмол ирүүлэх мэдээллийн төрөл

Хууль, журмын заалт

Хугацаа

 

1

Тухай бүр нийтэд мэдээлэх мэдээлэл

ҮЦЗЗТХ-56.1, 56.2, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 3-р зүйл, 3.2

Тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 1 өдрийн дотор

2

Ногдол ашиг хуваарилалтын тайланг ХЭХ-д тайлагнах, МХБ-д ирүүлэх      

КТХ 46.14

КТХ 46.15

ХЭХ-ын өдөр/хуваарилж дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор

3

Жилийн үйлчилгээний хөлс төлөх

МХБ-ийн Бүртгэлийн журам 22.11, Бүртгэлийн гэрээ 2.1.3, 2.4

03 сарын 31-ний дотор

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ