• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ЗӨВЛӨЖ БАЙНА

2020-02-21 13:53:53

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар болсон.

Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийж байна. Үүнд:

1/ Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг хувьцаат компаниудын удирдлагуудад даалгасан тул хувьцаа эзэмшигчид өөрийн харилцагч брокероороо дамжуулан ногдол ашгаа авна.

Харин үнэт цаасны дансгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниудаас /энд дарж үзнэ үү/ сонгон үнэт цаасны дансаа нээх боломжтой.

Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдах бөгөөд ногдол ашгийг хуваарилах ажиллагаа нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх тул шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед өөртөө болон бусдад эрсдэл үүсгэхгүй, хэт яаравчлахгүй байдлаар үнэт цаасны дансаа нээлгэх ажлаа зохион байгуулах нь зүйтэй.

2/ Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс мөн Монгол Улсын Засгийн газраас хуулийн этгээдүүдийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т хэсэгчлэн шилжүүлсэн байгаа энэ үед иргэдийг үнэт цаасны данс нээлгэхийг уриалах, шахаж шаардан олноор нь цуглуулахаас зайлсхийн ажиллахыг нийт үнэт цаасны компаниудад анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО