• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2020-07-28 15:55:42

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

Компанийн нэр  Хуваарьт өдөр Цаг 
1 "Ард Кредит" ХК  2020.07.29 14:00
2 "Ард Даатгал" ХК  15:00
3 "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК  16:00
4 "БиДиСЕК ҮЦК" ХК 2020.07.30 11:00
5 "Говь" ХК 2020.07.31 14:00
6 "Инвескор ББСБ" ХК 15:00
7 "Сүү" ХК 16:00
8 "Дархан Нэхий" ХК 2020.08.03 14:00
9 "Ай Түүлс" ХК 15:00
10 "Түмэн Шувуут" ХК 2020.08.04 14:00
11 "Монгол Базальт" ХК 15:00
12 "Мандал Даатгал" ХК 2020.08.05 14:00
13 "Мик Холдинг" ХК 15:00
14 "Бодь Даатгал" ХК 16:00
15 "Монгол Шуудан" ХК 2020.08.06 14:00
16 "Талх чихэр" ХК 2020.08.07 14:00
17 "Монос Хүнс" ХК 15:00
18 "ЛендМН ББСБ" ХК 16:00
19 "Мах Импекс" ХК

17:00

20 "Таван толгой" ХК 2020.08.17 14:00
21  Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн 2020.08.18

11:00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Энэ удаагийн арга хэмжээг COVID-19 цар тахлын улмаас зөвхөн гишүүн үнэт цаасны компаниудын шинжээчдийн хүрээнд зохион байгуулах тул иргэд, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид тус арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн фэйсбүүк хуудас болох https://www.facebook.com/mongolianstockexchange хаягаар дамжуулан шууд бичлэг буюу live хэлбэрээр хүлээн авч, сонирхсон асуултаа цахим хэлбэрээр тавих боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ