2017 оны жилийн тайлан 2018 оны жилийн тайлан 2019 оны жилийн тайлан 2020 оны жилийн тайлан 2021 оны жилийн тайлан 2022 оны жилийн тайлан
Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
Д.МӨНХБАТ
Сайн байцгаана уу?
Эрхэм хөрөнгө оруулагч, зах зээлийн мэргэжлийн оролцогч, харилцагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын хөрөнгийн бирж үүсч, хөгжсөний 35 жилийн ой 2026 онд тохиож буй энэ цаг үед бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж нь зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлж, ил тод байдлыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхмуудыг тууштай хэрэгжүүлж ирлээ.
2025 онд Монголын хөрөнгийн бирж нийт 850 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа гүйцэтгэж, зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрсэн түүхэн амжилтыг үзүүллээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн шинэчлэл, дата төвийн хүчин чадлыг олон улсын стандартад нийцүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлүүдэд бодит ахиц гаргасан он байлаа.
Цаашид бид хөрөнгийн зах зээлийн цар хүрээг тэлж, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын IPO-г дэмжих, зах зээлийн оролцогчдын итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Манай хамт олон ил тод, тогтвортой, өрсөлдөх чадвартай зах зээлийг улам төгөлдөржүүлэх зорилгын төлөө бүх талуудтай нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлье.
2017 оны жилийн тайлан 2018 оны жилийн тайлан 2019 оны жилийн тайлан 2020 оны жилийн тайлан 2021 оны жилийн тайлан 2022 оны жилийн тайлан
Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах Татаж авах
2023 оны жилийн тайлан 2024 оны жилийн тайлан
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.
Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ.
Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.
Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ.
Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж байжээ.
МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үзүүлэлтээр байр эзлүүлэн эхний 75 компанийн арилжааны үзүүлэлтийг үндэслэн “ТОР-75” индексийг тооцож эхэлжээ.
“Барилга корпораци” ХХК компани нь “Шинэ зуун-210” нэртэй 210,000 ширхэг компанийн бондыг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж арилжаалсан нь компанийн бонд гаргасан анхны компани болов.
"Монгол шилтгээн" ХХК нь 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалсан нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн анхны компани болов.
Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж групп нь “Ажлын мастер гэрээ”-г байгуулснаар хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажил эхлүүлэв.
Дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти" Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлэв.
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд багтаасан байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин олон улсын сайн туршлагын дагуу шинэчлэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд тус хуулийг үндэслэн "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль" болон зах зээлийн бусад дүрэм, журмууд шинээр батлагдсан юм.
Хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогчид болох мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бүтэц, зохион байгуулалтыг сонгодог утгаар нь бий болгон хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн гол баримт бичиг болох “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль” батлагдсанаар гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, үнэт цаасны зах зээлд жирийн иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.
УИХ, Засгийн газраас баталсан 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоолын дагуу ”Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хувьчилж, 6.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв.
“Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл болох “Сүү Бонд” нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр худалдагдаж, анхдагч зах зээлд нийт 6 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээлд нийт 4.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь Монголын хөрөнгийн зах зээлд арилжигдсан хамгийн өндөр үнийн дүнтэй өрийн хэрэгсэл болсон юм.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв.
МХБ-ийн бүртгэлийн I болон II ангиллын компаниудын үнэт цаасны үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлэх MSE A болон MSE B индексийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож эхлэв.
Банк бус санхүүгийн зах зээлийн төлөөлөл “ЛендМн ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болов.
Монгол улсад үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн анхны компани болох Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэв.
Монголын даатгалын салбарын тэргүүлэгч компаниуд болох “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК нь даатгалын салбараас анх удаа үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нөхцөл бий болов.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн дүн 2018 оны жилийн эцсийн байдлаар 210 тэрбум төгрөгт хүрсэн нь үүсгэн байгуулагдсанаас хойшхи 27 жилийн хугацааны түүхэн дээд үзүүлэлт боллоо.
Монголын томоохон банк бус санхүүгийн байгууллагууд болох “Инвескор ББСБ” ХК, “Ард Кредит ББСБ” ХК нь үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын оролцоо идэвхийг нэмэгдүүлж зах зээлийн үр өгөжт байдлыг нэмэгдүүллээ.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд нэгж эрхээ Биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэй арилжих ба иргэд эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломж бий боллоо.
Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" арга хэмжээг Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ зэрэг нийт 12 аймгийн төв болон 30 сумдад амжилттай зохион байгуулж нийт 15,000 гаруй иргэдийг хамруулав.
“Түмэн шувуут” ХК, “Ард кредит ББСБ” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК-иуд МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 42.5 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн нь анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.5 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өсч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2 горимыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэвтрүүлэв.Энэхүү горимд шилжсэнээр зах зээлд оролцогчдын арилжааны шимтгэл, зардал буурч, зах зээлийн хөрвөх чадвар сайжрах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцоход таатай нөхцөл бүрдэх эерэг нөлөөтэй юм.
"Ард менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн нь МХБ-д бүртгүүлсэн анхны хамтын хөрөнгө оруулалтын сан боллоо.
“Инвескор актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Ийнхүү, Монголын хөрөнгийн хөрөнгийн зах зээлд дахин нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтэрч, хөрөнгө оруулагчид тогтмол хүү төлдөг, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээнээс өндөр бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж нээгдлээ.
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан биржийн үйл ажиллагаатай холбоотой түүхэн үзмэрүүдээр бүрдүүлсэн үзвэрийн танхимыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар нээв. Уг музейд хөрөнгийн биржийг үүсгэн байгуулах анхны тогтоол, түүхэн баримт бичгүүдээс эхлээд тухайн үед хэрэглэж байсан компьютер техник хэрэгсэл, бусад хувцас хэрэгсэл, дурсгалын зүйлүүд болон 30 жилийн түүхийг харуулсан түүхэн үзвэрүүдийг багтаасан юм.
Дэлхийн ТОП-5 хөрөнгийн биржийн нэг болох Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа эхлүүлж, "Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг" нээлттэй вебинарыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын 50 гаруй төлөөлөл оролцсон бол Монголын талаас Монголын хөрөнгийн биржийн төлөөллүүд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн юм.
Төрийн өмчит хувьцаат компаниудын хувьчлалын салхийг хагалж "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болголоо.
Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах, дэд бүтэц, хамтарсан бүтээгдэхүүн гаргаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн /2021.01.29/ дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн хүрээнд Төрийн банк, Голомт банкууд 2022 онд, Хаан банк /2023.04.13/, Худалдаа хөгжлийн банк /2023.05.23/ Хас банк /2023.05.29/ 2023 онд тус тус Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргаж, олон нийтийн хувьцаат компани болсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Шанхайн хөрөнгийн бирж”-ийн Ерөнхийлөгч Цаи Жианчун /CAI Jianchun/ болон албаны бусад хүмүүстэй албан уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улсын Их Хурлаас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүссэн түүхэн үйл явц өрнөлөө.
“Монголын хөрөнгийн бирж” ХК, Шанхайн хөрөнгийн бирж хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Шанхайд төвтэй хөрөнгө оруулалтын сан, зах зээлийн оролцогчдыг хамруулсан "MONGOLIAN CAPITAL MARKETS DAY 2023” өдөрлөгийг тус хотод амжилттай зохион байгууллаа.
2023 онд Монголын хөрөнгийн биржийн нийт арилжаа 8.3 их наяд төгрөгт, зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч түүхэн дээд амжилт үзүүллээ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 оны 12 сард IPO хийж, 34 хувиа олон нийтэд нээлттэй худалдан, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн нь хөрөнгийн зах зээлд жишиг IPO болсон билээ. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөг буюу нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваариллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг, 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг арилжаалах шийдвэр гарсны дагуу анх удаа 2024 оны 4 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг, 2024 оны 6 дугаар сард “Монголросцветмет” ТӨҮГ-ын хайлуур жоншны баяжмалыг амжилттай арилжааллаа.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор Нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгосон нь Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаалагдсан орон нутгийн анхны бонд болж, хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал боллоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг 2024 онд нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.
Бирж эдгээр стандартын шаардлагыг хангах зорилгоор 2023 оноос бодлого, хамрах хүрээг тодорхойлох, суурь дүрэм журам боловсруулах, бусад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласнаа тус стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
| Арилжааны үе | Үргэлжлэх хугацаа | Эхлэх цаг | Дуусах цаг |
|---|---|---|---|
| Нээлтийн дуудлага худалдаа | 20 минут | 09:40:00 | 10:00:00 |
| Энгийн арилжаа | 3 цаг | 10:00:00 | 13:00:00 |
| Хаалтын ханш тогтоох | 5 минут | 13:00:00 | 13:05:00 |
| Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр | Огноо |
|---|---|
| 2026 он | |
| Шинэ он | Нэгдүгээр сарын 1 /Пүрэв гараг/ |
| Цагаан сар | Хоёрдугаар сарын 18-20 /Лхагва, Пүрэв, Баасан гараг/ |
| Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр | Гуравдугаар сарын 8 /Ням гараг/ |
| Бурхан багшийн их дүйчин өдөр | Тав дугаар сарын 31 /Ням гараг/ |
| Эх үрсийн баяр | Зургаадугаар сарын 1 /Даваа гараг/ |
| Үндэсний их баяр наадам | Долоодугаар сарын 10-15 /Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар, Лхагва, гараг/ |
| Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр | Арван нэгдүгээр сарын 10 /Мягмар гараг/ |
| Бүгд найрамдах улс тунхагласан өдөр | Арван нэгдүгээр сарын 26 /Пүрэв гараг/ |
| Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр | Арван хоёрдугаар сарын 29 /Мягмар гараг/ |