• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

1991.01.18 - Монголын хөрөнгийн бирж байгуулагдав.

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг vvсгэн байгуулсан.

1992.02.07 - Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явагдав.

Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ. 

1994.09.26 - Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдав.

Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

1995.08.28 – Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэв.

Бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлснээр МХБ-ийн санхүүжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулжээ.

1996.10.25 – Засгийн газрын бондын анхны арилжаа явагдав.

Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж байжээ.

1999 – ТОР-75 индекс тооцож эхлэв

МХБ-д бүртгэлтэй  хувьцаат компаниас зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн үзүүлэлтээр байр эзлүүлэн эхний 75 компанийн эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн “ТОР-75” индексийг тооцож эхэлжээ.

2001.06.08 – Компанийн бондын арилжаа явагдаж эхлэв.

“Барилга корпораци” ХХК компани нь “Шинэ зуун-210” нэртэй 210,000 ширхэг компанийн бондыг Монголын хөрөнгийн биржид  бүртгүүлж арилжаалсан нь компанийн бонд гаргасан анхны компани болов. 

2005.05.25 – Анхны IPO гарав. 

"Монгол шилтгээн" ХХК нь 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцааг  Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, олон нийтэд нээлттэйгээр санал болгон арилжаалсан нь Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн анхны компани болов. 

2011.04.07 – Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж групп нь “Ажлын мастер гэрээ”-г байгуулснаар  хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн ажил эхэлсэн. 

2012.07.02 - Арилжаа, Төлбөр Тооцоо, Хяналт, Хадгаламжийн “Миллениум Ай Ти” цогц системийг зах зээлд нэвтрүүллээ.

Дотоодын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгын хүрээнд дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти" Арилжаа, Төлбөр, Тооцоо, Хяналт, Хадгаламжийн цогц системийг зах зээлд нэвтрүүлэв.

2012.08.27-Монгол Улсын хөрөнгийн зах зээл FTSE-ийн “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд багтав. 

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд багтаасан байна. 

2013.05.24 - Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин олон улсын сайн туршлагын дагуу шинэчлэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд тус хуулийг үндэслэн "Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль" болон зах зээлийн бусад дүрэм, журмууд шинээр батлагдсан юм. 

2015.12.02 - Монголын хөрөнгийн бирж өөрийгөө зохицуулах байгууллага боллоо.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.

2016.01.05 - Төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулж эхлэв.

УИХ, Засгийн газраас баталсан 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай тогтоолын дагуу ”Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хувьчилж,  6.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв. 

2017.06.29 - Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр үнийн дүн бүхий компанийн өрийн хэрэгсэл гарч, амжилттай арилжаалагдав.

“Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл болох “Сүү Бонд” нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн нь Монголын хөрөнгийн зах зээл дээрх өрийн хэрэгслийн хөрөнгө оруулалтын түүхэн дээд амжилтыг давсан юм. 

2017.12.31 – Түүхэн дээд арилжаа хийгдэв.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 26-н жилийн түүхэндээ анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс 57.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

2018.01.02 - MSE A болон MSE В индексүүдийг тооцож эхлэв.

МХБ-ийн бүртгэлийн I болон II ангиллын компаниудын үнэт цаасны үнийн ерөнхий өөрчлөлтийг илэрхийлэх MSE A болон MSE B индексийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож эхлэв.

2018.04.04 - Үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн анхны компанийн үнэт цаасыг бүртгэв. 

Монгол улсад үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн анхны компани болох Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэв. 

2018. 5-6 сар - Монголын даатгалын салбарын анхны компани үнэт цаасаа бүртгүүлэв. 

Монголын даатгалын салбарын тэргүүлэгч компаниуд болох “Мандал даатгал” ХК, “Ард даатгал” ХК нь даатгалын салбараас анх удаа үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд оролцох дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх нөхцөл бий болов.