• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42991.12

( 88.76 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42991.12 88.76
MSE A Индекс 16598.9 55.75
MSE B Индекс 12008.65 48.13

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-10 17:12:41

Энэ өдөр нийт 78,486,350,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-09 16:59:03

Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-09 16:41:51

Нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 төгрөгөөр тооцож 2,000,077,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ҮР ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2023-07-20 09:23:47

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Богд банк” /BOGD/ ХК 2023 оны 2-р улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Санхүүгийн онцлох үзүүлэлт: 

  • "Богд банк" ХК-ийн өөрийн хөрөнгө 2023 оны хагас жилийн байдлаар 130.5 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгө нь 7.8 дахин, жилд дунджаар 32 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

  • Нийт хөрөнгө нь 2023 оны 2 дугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 50 хувиар өсч, 588.78 тэрбум төгрөгт хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө нь 35 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 45 хувийн өсөлт үзүүлжээ.

  • Цэвэр ашиг нь 2023 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсч, 15.13 тэрбум төгрөгт хүрсэн бол 2023 оны эцсийн зорилтот түвшин болох 29 тэрбум төгрөгийн ашгаас 52 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ