МХБ-д бүртгэлтэй орон нутаг дахь хувьцаат компаниудад “Мэдээллийн ил тод байдал” сэдвээр зайны сургалт, семинарыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч зохион байгууллаа. Сургалтыг баруун бүсийн Увс, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан цахим хэлбэрээр явуулж, хувьцаат компаниуд хууль, журамд заасан мэдээллээ олон нийтэд түргэн шуурхай хүргэх, МХБ-ийн цахим хуудаст мэдээлэл оруулах болон мэдээллийн ил тод байдалтай холбоотой хууль, журмуудыг дагаж мөрдөх талаар зөвлөгөө өглөө.
Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдлыг хангаснаар олон нийт болон хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн зах зээл дэх итгэл, хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, тэдэнд зөв сонголт хийх боломжийг олгох ач холбогдолтой юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ