• en
IPO

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2016-09-27 15:25:18

Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон "II" ангилалд бүртгэлтэй нийт 22 хувьцаат компанийн 188,829 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 50,000 ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай, 17.00%-ийн хүүтэй 49,580 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 833 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,094,789,197.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.          

Энэ өдөр MSE ALL индекс 815.01 нэгж болж 0.69%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,365,925,641,446.00 төгрөг боллоо. 

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ