• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52649.29

( 122.25 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52649.29 122.25
MSE A Индекс 20059.22 73.54
MSE B Индекс 14209.84 39.7

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-29 15:21:48

Энэ өдөр нийт 90,948,033,090 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БОЛОН “PHILLIP CAPITAL GROUP”-ИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-06-29 12:17:00

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний төрөлжилт, хөрвөх чадварыг сайжруулахад чиглэх юм.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2026-06-29 08:48:13

Энэ долоо хоног буюу 2026.06.29-2026.07.03-ны өдрүүдийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хуваарийг толилуулж байна.

Мэдээ мэдээлэл

"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-07-16 11:13:52

"АПУ" ХК нь  2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №17/23 тоот  тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа 

Хугацаа: 2017 оны 08 сарын 18-ны 14:00 цагт

Хуралдах газрын хаяг:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Бүртгэх өдөр: 2017-07-25

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

1.АПУ ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай;

2. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл, нэгтгэх гэрээг батлах тухай;

3. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах тухай;

4. АПУ ХК-д Эвэргрийн Инвестментс ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай;

5.АПУ ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай;

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ