• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51866.56

( 161.89 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51866.56 161.89
MSE A Индекс 19905.18 24.61
MSE B Индекс 14195.54 -104.26

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-23 15:03:21

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 18,334  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,356,722 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2026-06-22 18:01:43

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦЛОО

2026-06-22 17:43:57

Хурлын зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 5 хоногт багтаан хувьцаа эзэмшигчдэд үйлчилж буй брокер, дилерийн компанид хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлээгүйн улмаас цуцлахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

"АПУ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-08-23 10:10:31

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "АПУ" ХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, "Эвэргрийн инвестмент" ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган эзэмшүүлэх, хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргасан байна. Хурлын шийдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж  үзнэ үү. 

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрүүдийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас шийдвэр гарсан огноо: 2017 оны 8-р сарын 18-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2017 оны 9-р сарын 29-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 360 төгрөг /сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш/

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "АПУ" ХК болон "БиДиСек ҮЦК" ХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "АПУ" ХК:   УБ, ХУД 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, компанийн байр, холбогдох утас: 11-344837

Андеррайтер "БиДиСек ҮЦК" ХК: УБ, СБД 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 байр, холбогдох утас: 11-313108, 99010288

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ