• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51318.49

( 27.14 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51318.49 27.14
MSE A Индекс 19681.55 -5.93
MSE B Индекс 14255.85 52.51

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 5 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-04-24 10:37:48

Сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-23 17:22:48

Тус сургалтад нийт 250 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 200 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллээ нягтлав.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-23 15:23:39

Энэ өдөр нийт 68,374,300,980 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

 “АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-20 14:57:12

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа:       2018.01.25, 11:00 цагт

Бүртгэх өдөр:                                                             2018.01.04

Хуралдах газар:                                                         Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн Соёлын ордон

Хурлаар хэлэлцэх асуудлууд:                                    

1. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох;

2. АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)-ийг сонгох;

3. АПУ ХК-ийн охин болон хараат компани, тэдгээрийн охин болон хараат компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх;

4. АПУ ХК-ийн нэгдэлд хамаарагдаж байгаа компаниудын “Эрх мэдлийн хуваарилалт”-ын баримт бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах эрхийг АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгохыг зөвшөөрөх.

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн:       Х.Батжаргал - Захиргаа, эрх зүйн албаны дарга, Ч.Ариунсан - ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Б.Эрдэнэтуяа - Үнэт цаас хариуцсан мэргэжилтэн, Э.Солонго- Хуулийн зөвлөх

Холбоо барих утас:                                                          344837, 343063

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ