• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

2018-02-14 10:18:28

Монголын хөрөнгийн биржид шинээр үнэт цаас арилжаалахаар III ангилалд бүртгүүлсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн үнэт цаасны захиалга хүлээн авах дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер компани болох  “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК” ХХК-аас ирүүллээ.

Захиалга авах хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн  13:00 цаг хүртэл бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг авна.

Хуваарилалт:

Анхдагч зах зээлийн худалдан авах захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд дараах нөхцөлийг баримтална. 

Захиалга өгсөн харилцагчийн тоо

1,000 хүртэлх

1,500 хүртэлх

2,000 хүртэлх

2,500 хүртэлх

Хуваарилалт

650,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

400,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

350,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

250,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

3,000 хүртэлх 5,000 хүртэлх 10,000 хүртэлх 10,000 дээш

200,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

110,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

75,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

50,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна.

Хүснэгтэд заасны дагуу хөрөнгө оруулагчдын тооноос хамааран харгалзах хэмжээг 100 хувь биелүүлж түүнээс дээш гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлэн хуваарилах зарчмыг баримтална.

Анхдагч зах зээлийн хэлцэл:

Анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууссаны дараа ажлын 2 хоногт багтаан хуваарлалтыг хийх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хувьцааны нийлүүлэлтийг хийж хэлцлийг биелүүлнэ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ