• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52362.41

( 780.72 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52362.41 780.72
MSE A Индекс 20251.18 299.58
MSE B Индекс 14275.31 16.74

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2026-07-09 18:17:55

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье!

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ХАГАС ЖИЛИЙН АРИЛЖААНЫ ТАЙЛАН

2026-07-09 18:14:21

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 17.71 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.9 их наяд төгрөгөөр арилжааллаа

7 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-09 17:52:21

Энэ өдөр нийт 13,882,090,773 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-08 17:53:52

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "АПУ" ХК болон түүний 11 охин компани нь нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өсч, 201 тэрбум төгрөгт хүрсэн;

  • Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 хувиар нэмэгдсэн;

  • Нийт өр төлбөрийн хэмжээ 18 хувиар буурсан;

  • Цэвэр ашиг 33.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн тус тус үзүүлэлттэй байна. 

Компанийн эхний хагас жилийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн хэмжээ ийнхүү нэмэгдсэн нь 2017 онд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр "Эвэргрийн Инвестментс" ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсантай холбоотой бөгөөд цаашид 2019 онд төлж дуусах валютын зээлийг хугацаанаас нь өмнө дуусгах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зэргээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг дурдлаа. 

"АПУ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ