16076.12

( 76.6 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 16076.12 76.6
MSE A Индекс 8002.12 253.4
MSE B Индекс 7283.38 -45.22

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА АВАХ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2020-06-02 16:09:46

2020 оны 6 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд 08:30-18:00 цагийн хооронд, 6 дугаар сарын 08-ны өдөр 08:30-17:00 цаг хүртэл хүлээн авахаар хуваарьт өөрчлөлт орууллаа. 

6-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-06-02 14:41:13

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 17,258,733 төгрөгийн үнийн дүн бүхий 110,670 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 6 ДУГААР САРЫН 15-НД ЭХЭЛНЭ

2020-06-02 11:02:54

Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 6 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

2018-11-06 15:49:30

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD| MSE:ERDN) нь компанийн үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөний талаар 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад танилцууллаа. 

Тус компани нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян Хөндий алтны ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канад улсын SEDAR  буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулж, нийтэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. 

Танилцуулгын үеэр Гүйцэтгэх захирал Петер  Акерли “Бид Хѳндий  алтны  тѳслийг  ашиглалтын  түвшинд  хѳгжүүлэхээс  гадна шинээр   илрүүлсэн   алтны   дүүрэгт   шинэ   ордууд   илрүүлэх,   одоогийн   нѳѳцийг нэмэгдүүлэхэд  чиглэсэн  хайгуулын  хѳтѳлбѳрийг  үргэлжлүүлнэ.  Алтан  Сум,  Хойд Хѳндийн  хайгуулын  хѳтѳлбѳрѳѳс  гадна  манай  техникийн  баг  Монгол  улсын  баруун ѳмнѳд бүсийн боломжит хайгуулын талбайнуудад хайгуулын тусгай зѳвшѳѳрлийг сонгон шалгаруулалтын журмаар авах боломжуудыг судалж байна" гэж мэдэгдлээ. 

Түүнчлэн, тус компани дотоодын хувьцаа эзэмшигчдэд зориулан өөрийн цахим хуудасны Монгол хэл дээрх хувилбарыг ашиглалтанд оруулсан тул хөрөнгө оруулагчид www.erdene.com цахим хуудсанд зочлон компанийн талаарх мэдээллийг цаг алдалгүйгээр баталгаат эх үүсвэрээс авах боломжтой болсон байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ