• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

"МОНОС ХҮНС" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-03-18 09:23:06

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/138 тоот тушаалаар “Монос Хүнс” ХХК-ийн нийт 408,850,428 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 28 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 30 хувь буюу  122,655,128  ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгийн тогтоосон үнээр стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. 

Тус компани олон нийтэд санал болгон худалдах нийт хувьцааны 50 хувь буюу 61.3 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 50 хувь буюу 61.3 сая ширхгийг нийтэд санал болгон худалдаж, нийт 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Грант торнтон” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Итгэлт-Эстимэйт" ХХК тус тус үзүүлж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ