• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-06-17 16:13:12

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн № А/20 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:           2019 оны 7-р сарын 25-ны өдрийн 14:00 цагт

Хуралдах газар:   Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж-39, Корпорейт Хотел энд Конвеншн Центрын “Ивент Холл”-д

Бүртгэлийн өдөр 2019 оны 7-р сарын 1-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • 2019 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тайлагнах;
  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны төсөв батлах.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компани болон Cүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 14210, Худалдаа, хөгжлийн банкны төв байранд байрлах "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК-ийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 7709 0077

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ