• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57602.13

( 206.12 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57602.13 206.12
MSE A Индекс 22150.38 190.07
MSE B Индекс 15021.58 109.08

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-08-25 11:18:01

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-08-25 11:07:59

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 5 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-08-20 08:47:14

"Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19/11 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалт явуулахаар болсон байна. 

Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал: "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай 

Эчнээ санал хураалтанд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2019 оны 8 дугаар сарын 31 

Эчнээ санал хураалт явуулах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 

Эчнээ санал хураалтын материалтай танилцах: 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар хаягаар болон үнэт цаасны компаниудад хандана уу. 

Зохион байгуулах комисс: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар, Утас: 77078080, 99441747, И-мэйл: info@ardholdings.com 

Хувьцаа эзэмшигчид өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн харилцдаг үнэт цаасны компанид хандан санал авах хуудас бөглөх замаар эчнээ санал хураалтанд оролцох боломжтой. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ