• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43457.99

( 122.71 0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43457.99 122.71
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА

2019-08-20 11:27:32

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр суралцаж буй Эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулиа төгсөх хүртэл хугацаанд дадлагажих, цаашид ажлын байраар хангагдах боломжийг олгож, сонгон шалгаруулалт зарлаж байна.

Сонгон шалгаруулалтанд тавигдах үндсэн шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр суралцаж буй бакалаврын төгсөх курсын оюутан байх; 
  • Сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх;

Бид шаардлага хангасан оюутныг сонгон шалгаруулж, дадлагажих хугацаанд дараах тэтгэлэг, боломжуудыг олгох болно. Үүнд:

  • Сургууль төгсөх хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох;
  • Төгсөлтийн судалгааны ажил хийх боломжоор хангах;
  • Сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллах боломжоор хангах.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй оюутан, залуусын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет маягт №1/
  • Сургуулийн тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт
  • Сургалтын албаны баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 1 хувь цээж зураг

Дээрх материалыг бүрдүүлэн Монголын хөрөнгийн биржийн хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл namuun.b@mse.mn хаягт цахим шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: +976-11-323715 /2114/, +976-99905666

Жич: Материалыг 2019 оны 09 дүгээр сарын 06ы өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ