19051.38

( -48.35 -0.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19051.38 -48.35
MSE A Индекс 9176.12 51.44
MSE B Индекс 7757.89 -5.35

Мэдээ мэдээлэл

"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019-12-13 18:22:31

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг хөрөнгийн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагууд хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

12-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-13 14:29:18

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийт 86.35 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-12 10:21:46

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 100.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС 3-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН БОЛОН ХѲНДИЙ АЛТНЫ ТѲСЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2019-11-14 10:12:32

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (TSX:ERD | MSE:ERDN) нь 2019 оны 9 сарын 30-нд  дуусгавар болсон гурав болон есѳн сарын санхүү, үйл  ажиллагааны тайлан  болон Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн Банкны оролцоотой санхүүжилтийн талаар шинэ мэдээллийг танилцуулсан байна. 

Тайлант хугацаанд тус компани дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд: 

  • NI 43-101 Техникийн тайлан эерэг үзүүлэлттэй гарав. 
  • Баян хөндий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр авав. 
  • Байгаль Орчин, Нийгмийн Нѳлѳѳллийн Үнэлгээг Sustainability East Asia компаниар хийлгэж байна. 
  • 9-р сард Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд хайгуулын болон нарийвчилсан ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийг гүйцэтгэв. 
  • Боловсруулалтын усны нөөцийн өрөмдлөг, судалгааг хийв. 
  • 2019 оны 4-р улирлын хайгуул ба техникийн хѳтѳлбѳрийг эхлүүлсэн.
  • Европын Сэргээн Босголт, Хѳгжлийн Банкны оролцоотой 8 сая канад долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан. 
  • 2019 оны 9 сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацаанд компанийн нийт алдагдлын хэмжээ 638,379 канад долларт хүрсэн нь 2018 оны мѳн үеийн үзүүлэлт болох 743,484 канад доллартай харьцуулахад буурсан үзүүлэлт боллоо.

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГЙИН БИРЖ