• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50961.19

( 440.49 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50961.19 440.49
MSE A Индекс 19389.15 23.23
MSE B Индекс 14324 112.02

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭХ АНХНЫ ЗАХИАЛГУУД БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ

2026-05-22 13:38:49

Өнөөдөр (2026.05.22) "Монос хүнс" ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-21 15:39:22

Энэ өдөр нийт 73,394,064,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН АНХНЫ СУРАЛЦАГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2026-05-20 16:41:37

Дунд шатны анхны сургалтад танхимаар нийт 22 хүн хамрагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Мэдээ мэдээлэл

"НЭГ ЗОРИЛГО-НЭГДСЭН ШИЙДЭЛ" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019-12-13 18:22:31

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Арилжааны төлбөр тооцоо ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг хөрөнгийн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагууд хамтран “Нэг зорилго - Нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Сангийн яамны “Түшээ танхим”-д амжилттай зохион байгууллаа.

“Нэг зорилго-Нэгдсэн шийдэл 2019” хэлэлцүүлэгт оролцогчид “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварын орчинг бий болгох нь", “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь”, “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь”, “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах нь” сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, санал солилцов. 

Хэлэлцүүлгээр Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, гарц шийдлийг хамтран хэлэлцэж, холбогдох зөвлөмжийг гаргаж цаашид нэг зорилготойгоор хамтран ажиллахаар боллоо. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ