• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52495.18

( -31.86 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52495.18 -31.86
MSE A Индекс 19969.07 -16.61
MSE B Индекс 14163.08 -7.06

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-26 16:56:57

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 77,986  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,434,708 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-06-26 15:00:20

2026 оны 06 дугаар сарын 22-оос 2026 оны 06 дугаар сарын 26-ны хооронд нийт 268,358,340,016.49 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

6-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-26 12:17:13

Энэ өдөр нийт 16,184,360,091 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

 Т+2 ГОРИМЫН ЭХНИЙ ТӨЛБӨР ТООЦОО АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

2020-04-02 11:03:41

Үнэт цаасны зах зээлийн арилжааг идэвхжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор гаргасан СЗХ-ны 2020 оны 1-р сарын 29-ны өдрийн 29 тоот тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ТӨХХК зэрэг байгууллагуудын 2020 оны 3-р сарын 27-ны өдрийн А25/А10/А31 тоот хамтарсан тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны дараах үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс клирингийн гишүүнчлэл бүхий шинэ үйлчилгээ, төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчимд шилжүүлсэн билээ.

Уг горимын дагуу 2020 оны 3-р сарын 31-ний өдөр явагдсан 561,644,042.53 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны төлбөр тооцоо өнөөдөр 11:00 цагт төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчмын дагуу амжилттай хийгдэж, 31 төрлийн 1.05 сая ширхэг хувьцааны өмчлөх эрх баталгаажлаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ