• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62731.4

( -845.62 -1.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62731.4 -845.62
MSE A Индекс 24277.01 -248.89
MSE B Индекс 15327.17 33.65

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-09-08 10:58:25

Арилжааны системд 231 хөрөнгө оруулагчийн 234 захиалга  бүртгэгдэж, 12 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүрсэн тул захиалгын санг хаалаа.

"СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-08 10:39:56

“Сэндли ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат биржийн 7786 удаагийн үнэт цаасны арилжаагг нээх цан цохих ёслол үйлдлээ.

9 ДҮГЭЭР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-07 16:21:53

Энэ өдөр нийт 115,914,265,111 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК КОМПОСТ БОРДООНЫ ҮЙЛДВЭРИЙГ НЭЭЛЭЭ

2020-05-21 17:15:30

2019 онд үнэт цаасаа олон нийтэд нээлттэй санал болгон гаргасан "Түмэн Шувуут" ХК нь үнэт цаасны танилцуулганд тусгасан 4 төрлийн томоохон ажлын нэг болох цэвэр байгалийн 100% компост бордооны үйлдвэрийг нээж, ашиглалтанд оруулсан байна. 

Энэхүү үйлдвэр нь тахианы сангасыг дэвшилтэт технологиор боловсруулж, Монгол орны байгаль цаг уур, хөрсний онцлогт нийцсэн органик бордоо үйлдвэрлэх бөгөөд ийнхүү ногоон байгууламж, газар тариалан эрхлэгчдэд чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж салбарын сайд онцолсон байна. 

Үйлдвэрийн нээлтийг тохиолдуулан "Түмэн Шувуут" ХК-ийн хамт олон Нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж, Нийслэлийн хот тохижилтын газарт 5 тонн “100%” Компост бордооны дээжийг хандивласан байна.


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ