• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ БАЗАЛЬТ ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-04 17:53:42

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

Борлуулалтын орлого 1.45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 333 сая төгрөг буюу 29.8%-иар өссөн боловч ашгийн хэмжээ буурч 19.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн, энэ онд дулаан солилцуурын зуухны угсралтын ажлыг дуусгаж, нэгдсэн камерын системийг суурилуулсан байна. Мөн амины орон сууцанд зориулсан М-50 маркын хямд чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлснээс гадна хөдөө аж ахуйд зориулан усны хэрэглээг 80 хувь хэмнэн ургалтыг 22 хувь нэмэгдүүлдэг гидропоник хөрсийг үйлдвэрлэн БНСУ-ын харилцагчид 600 боодлыг нийлүүлсэн байна. 

“Монгол Базальт” ХК-ийн 2020 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ