• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42902.36

( 90.62 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42902.36 90.62
MSE A Индекс 16543.15 -106
MSE B Индекс 11960.52 -96.49

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-09 16:59:03

Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-09 16:41:51

Нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 төгрөгөөр тооцож 2,000,077,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

5-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-08 17:11:46

Энэ өдөр нийт 118,022,288,437 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТҮМЭН ШУВУУТ" ХК ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД  ҮЙЛЧЛЭХ-IR ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2020-11-06 15:52:06

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аас хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан бүртгэлтэй компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангуулахаар анхаарч ажиллаж байна. 

Санхүүгийн Зохицуулах Хороо (CЗХ)-ноос хувьцаат компаниудад хандан гаргасан ил тод, ёс зүйтэй ажиллах уриалгыг дэмжин “Түмэн шувуут” ХК нь “Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тухай олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурлыг Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болдбаатар нар оролцсон юм. 

“Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR” хөтөлбөрийг дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлдэг бөгөөд хөрөнгө оруулагчдад компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод, шуурхай хүргэж ажилласнаар хөрөнгө оруулагчидтай бат бэх харилцаа холбоо, итгэлцлийг үүсгэх, урт хугацааны хөрөнгө оруулагчидтай болох, компанийн үнэ цэнийг тогтвортой хадгалах, нэмэлт санхүүжилт татах үйл явцыг хялбаршуулах зэрэг олон талын ач холбогдлыг бий болгодог байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ