• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-13 07:02:23

2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 1,311,383,611 төгрөгийн үнийн дүн бүхий 1,811,874 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+5.58%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +2.59%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -7.76%) болон "Дархан хөвөн" ХК (DAH -7.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 104,332 ширхэг нэгж эрхийг нийт 30,693,934 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг үнэт цаас 1,224,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 34070.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,699,190,511,192 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ