• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭНД 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ АНХНЫ КОМПАНИ ТӨРЛӨӨ

2021-07-30 09:19:25

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй  "АПУ" ХК-ийн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өнөөдөр 1,009,315,777,973.36 төгрөгт хүрснээр МХБ-д бүртгэлтэй 1 их наяд төгрөгийн үнэлгээтэй анхны компани боллоо. 

Монголын хөрөнгийн биржид 1992 онд бүртгэгдсэн "АПУ" ХК-ийн нэгж үнэт цаас 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлд 101 төгрөгөөр арилжигдаж эхэлснээр зах зээлийн үнэлгээ 75 сая төгрөгөөр тооцогдож байсан түүхтэй бөгөөд ийнхүү 26 жилийн дараа 1 их наяд төгрөгийн үнэлгээнд хүрсэн нь хөрөнгийн зах зээлийн үр шимийг 9,000 гаруй хувьцаа эзэмшигчдэдээ төдийгүй олон нийтэд харуулсан үйл явдал боллоо.

Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй, хүнсний салбарын ууган үйлдвэр "АПУ" ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид,  хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд баяр хүргэе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ