• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2021-08-03 08:34:03

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй, хамгийн анхны 1 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй компани болох "АПУ" ХК-ийн 2021 оны эхний хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг цахим хэлбэрээр олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өсч, 305 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 80 хувийн өсөлт үзүүлсэн  байна.
  • Тайлант үеийн байдлаар улсын төсөвт төлсөн татварын хэмжээ өмнөх оны үзүүлэлтээс 42 хувиар өссөн;
  • "Соёлоор гоёно", "Тогтвортой хөгжил", "Мод бид хоёр" төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажилласан байна.
  • Өмнөх үетэй харьцуулахад 4.3 дахин илүү хөрөнгө оруулалт хийв.
  • Экспортын үйл ажиллагааны хувьд БНХАУ, ОХУ-д идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
  • Нийт ашгийн түвшин 152 тэрбум төгрөг, үйл ажиллагааны ашиг 99 тэрбум, татварын дараах ашиг 81.3 тэрбум төгрөгний үр дүнтэй ажилласан байна.

Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ