• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ХАР МОРИНЫ ДЭЛ БҮСЭД НЭМЭЛТ ӨРӨМДЛӨГИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2021-11-19 03:20:04

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь бүтээн байгуулалтын үе шат руу хөгжүүлж буй Баян Хөндий алтны ордоос хойд зүгт 2.4 км-т Хар Морины Дэл бүсэд нэмэлт өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнг танилцуулсан байна. Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрөөр газрын дөт гүнээс 33.5 г/т алтны агуулга бүхий 8 метрийн интервал огтолж алтны өндөр агуулга бүхий исэлдсэн хүдрийн бүсийг баталгаажуулсан байна.

Компанийн удирлагын зүгээс “Энэхүү хөтөлбөрийн үр дүн нь Хөндий-Улаан хувирлын системийн цар хүрээг илэрхийлэхээс гадна Хар Морь төслийн Баян Хөндийн хөгжүүлэлт дэх үнэ цэнийг баталгаажууллаа. Газрын дөт гүн дэх өндөр агуулгатай исэлдсэн хүдэр бүхий алтны бүсүүд нь Баян Хөндий алтны төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхээс гадна тусгай зөвшөөрлийн талбайд газрын дөт гүн дэх хэтийн төлөв бүхий бүсүүдийн ирээдүйн боломжуудыг тодорхойллоо. Хар Морь алтны бүс нь 1.5 км талбайг хамарч байгаа ба бүх зүгт тэлэх боломжтой.” гэж мэдэгдсэн байна.

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ