• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН ТУЗ-ИЙН 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2022-08-04 19:27:46

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүний охиныг АНУ-д суралцах хугацаанд сургалтын нийт зардлыг компанийн хөрөнгөөр зээлээр санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Монголын хөрөнгийн биржийн зүгээс энэхүү үйлдийг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн ноцтой зөрчил хэмээн үзэж, “Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-д мэдэгдэл хүргүүлсний дагуу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн ТУЗ хуралдаж, дээрх шийдвэрийг хүчингүй болголоо.

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тогтоолыг үзэх бол энд дарна уу. 

“Эрдэнэс сольюшинс” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн хурлын тогтоолыг үзэх бол энд дарна уу. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ