• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" НЭЭЛТТЭЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-12-03 09:45:02

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/474 тоот тушаалаар бүртгэгдсэн "Шунхлай" ХХК-ийн “Шунхлай" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Энэ хугацаанд транч 1, транч 2-оор захиалгыг авах бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаана. 

Бондын нэр: Шунхлай бонд

Бондын нийт тоо ширхэг: 800,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 80,000,000,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ:17%

Бондын хугацаа: 12 сар

”Шунхлай” бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ