• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49531.21

( -115.55 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49531.21 -115.55
MSE A Индекс 19593.35 -41.96
MSE B Индекс 14903.94 -25.31

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-04 13:55:09

Транч 1 - нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга, Транч 2 - нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-12-04 10:06:14

Тус компанийн Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 1,059,444 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 349,791,550 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

12-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-03 17:11:01

Энэ өдөр нийт 891,180,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“ШУНХЛАЙ” ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-03 10:27:12

 “Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд /2024-12-03/ "Шунхлай" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй Шунхлай бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэгч “Шунхлай” ХХК нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө Улаанбаатар хот, 21 аймагт бизнесийн үйл ажиллагаа амжилттай өргөжүүлсэн үндэсний томоохон компани. 2022-2024 оны хооронд 3 удаагийн бондын хөтөлбөрөөр нийт 93.9 тэрбум төгрөгийг Биржийн бус зах зээлээс хаалттай хүрээнд татан төвлөрүүлсэн байна.

Шунхлай газрын тосны бизнесийн үйл ажиллагааны ашиг 2020-2023 оны хооронд жилд дунджаар 47.2 хувь өсөж 2023 оны эцэст 98.8 тэрбум төгрөг хүрсэн талаараа Үнэт цаасны танилцуулгадаа тодорхой дурджээ. Тус компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтээс нийт 80 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагчдад санал болгож, хугацааны эцэст үнэт цаасны эргэн төлөлтийг газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт буюу үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоор санхүүжүүлэхээ мэдэгдлээ.

Ингээд эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье. “Шунхлай” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: 

“Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах сонирхол нэмэгдэж, тэр хэмжээгээр зах зээлд чанартай шинэ бүтээгдэхүүнүүд гарч, хөрөнгө оруулагчдад сонголт өргөн болж байна.

Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн улс орнууд хөгжлийн явцдаа бондын зах зээлийг эхэлж хөгжүүлсэн байдаг. Энэ жишгийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2021 онд "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам" буюу бондын журмыг шинэчлэн баталж, Хөрөнгийн биржийн ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд, Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж байгууллагуудаас гаргах бондыг ажлын 10 хоногт бүртгэх, Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол барьцаагүй бонд гаргах, Бондын хөтөлбөр хэрэгжүүлэх, ногоон бонд гаргах зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлснээр тодорхой хэмжээгээр үр дүн гарч байна.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл "Шунхлай" ХХК нь нээлттэй бонд гарган, санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллахаар болж байгаад баяртай байна. "Шунхлай" бонд нь Монгол Улсын ТОП-100 ААН-ээс анх удаа гаргаж буй, зээлжих зэрэглэлээ тогтоолгосон рейтингтэй бонд бөгөөд бондын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Анхдагч зах зээлийн арилжааны уйл ажиллагаанд нь амжилт хүсье” хэмээн хэллээ.

“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ:

 

“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн тухайд хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 2024 онд нийт 1 их наяд орчим төгрөгийн эх үүсвэрийг дотоодын хөрөнгийн зах зээлээс бүрдүүлээд байгаа бол энэ удаа Шунхлай компанийн 80 тэрбум төгрөгийн нээлттэй үнэт цаасыг олон нийтэд санал болгож байгаадаа баяртай байна. Хөрөнгийн зах зээлийг сонирхогч олон нийт та бүхнийг тус үнэт цаасанд хөрөнгө оруулахыг уриалж байна” гэв.

“Шунхлай" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран:

“Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн эрхэм удирдлагууд, хамтран ажиллагч, хөрөнгө оруулагч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Шунхлай" ХХК газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтээр Монгол Улсдаа тодорхой байр суурийг эзлэн ажилладаг. МУ-ын газрын тосны бүтээгдэхүүн 100% импортоос хамааралтай учир агуулахын багтаамж хангалттай сайн байх шаардлагатайгаас гадна эргэлтийн хөрөнгийн санхүүжилт ч мөн хангалттай байх шаардлагатай. Бид энэ удаагийн 80 тэрбум төгрөгийн бондын хөрөнгө оруулалтыг эргэлтийн хөрөнгөд зарцуулах болно. Шунхлай нээлттэй бондын үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн эрхэм зочид, хамтран ажиллагч байгууллагууд, бидэнд итгэдэг хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлье” гээд арилжааг нээн цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ