• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 18.39
MSE B Индекс 15208.44 57.62

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-09 17:25:25

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 413 дугаар тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/248 тоот тушаалаар “Тэнгэр даатгал” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж нэг бүр нь 800 төгрөгийн үнэт бүхий, 10,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 12,500,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийг дуусталх хугацаанд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд нийт 13,633,977 ширхэг буюу 10,907,181,600 /арван тэрбум есөн зуун долоон сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг худалдан авахаар нийт 992 хөрөнгө оруулагчийн 1,012 захиалга бүртгэгдсэн.

Үүнд:

  • Стратегийн 24 хөрөнгө оруулагчаас 9,863,662 ширхэг буюу 7,890,929,600 /долоон тэрбум найман зуун ерэн сая есөн зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөгийн үнийн дүн бүхий 25 захиалга,

  • Олон нийт буюу жижиглэнгийн 968 хөрөнгө оруулагчаас 3,770,315 ширхэг буюу 3,016,252,000 /гурван тэрбум арван зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий 987 захиалга тус тус бүртгэгдсэн байна.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн захиалгын 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 62,97 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ