• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-24 15:25:04

2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 373,953,007 төгрөгийн үнийн дүн бүхий 785,840 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Цагаантолгой ХК (TSA +14.98%), Мандал говь импэкс ХК (MNG +14.97%), Хар тарвагатай ХК (TVT +14.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -14.74 %), Гермес центр ХК (HRM -4.33%), Говь ХК (GOV -4.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 161,230 ширхэг нэгж эрх 173,016,068 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 7,453 ширхэг үнэт цаас 605,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 407 ширхэг үнэт цаас 40,696,030 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 291,832 ширхэг үнэт цаас 896,091,215 төгрөгөөр арилжигдсан тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 2,088,756,320 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.51% хувиар өсч, 50,631.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,808,935,344,180 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ