• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51271.15

( -183.5 -0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51271.15 -183.5
MSE A Индекс 19735.54 -99.81
MSE B Индекс 15180.4 0

Мэдээ мэдээлэл

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

2025-01-03 09:38:55

Хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс GRB-BD-03/01/28-C0081-10 кодтойгоор эхэлнэ.  

"ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2025-01-03 09:30:46

"Тандэм инвест ББСБ" ХК нь биржийн арилжааны системд бүртгэлтэй үсгэн кодыг TAND болгон өөрчилж, үнэт цаасын арилжааг нээв.

01-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-02 16:10:24

Энэ өдөр нийт 1,646,642,104 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

2024-12-31 17:41:52

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдлын тоймыг хүргэж байна.

1. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

"Монголын хөрөнгийн бирж" ХК 2024 онд нийт 250 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 1 их наяд 406.12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжлаа.

Үүнд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 317.52 тэрбум  төгрөг, өрийн хэрэгслийн арилжаа 896 тэрбум төгрөг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 146.63 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа 10.89 тэрбум төгрөгт хүрсэн нь тус үнэт цаас бүрийн арилжааны хувьд түүхэн дээд үзүүлэлт боллоо.

Түүнчлэн 2024 онд үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 их наяд 017тэрбум төгрөг буюу түүхэн дээд түвшинд, мөн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ТОП-20 индекс 51,296.39 нэгжид хүрсэн түүхэн дээд амжилтаар энэ оны арилжаа хаагдлаа.

2. ЗЭСИЙН БАЯЖМАЛ, ХАЙЛУУР ЖОНШ БИРЖЭЭР АНХ УДАА АРИЛЖИГДАЖ ЭХЛЭВ 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг, 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг арилжаалах шийдвэр гарсны дагуу анх удаа 2024 оны 4 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн зэсийн баяжмалыг, 2024 оны 6 дугаар сард “Монголросцветмет” ТӨҮГ-ын хайлуур жоншны баяжмалыг амжилттай арилжааллаа.  

3. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДАЖ, МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЭХ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД НЭВТРЭХ НӨХЦӨЛ БҮРДЭВ  

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын хуралдаанаар эцэслэн баталсан.  

Тус хуульд хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан хаалттай хувьцаат компанийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдаж, үүний дагуу Монголын хөрөнгийн биржийн эрхлэх үйл ажиллагааны төрөл өргөжин тэлэх нөхцөл бүрдэв.

4. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХ УДАА ОРОН НУТГИЙН БОНД БҮРТГЭГДЭН, АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА  

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор Нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгосон нь Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн арилжаалагсан орон нутгийн анхны бонд болж, хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал боллоо.

5. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО НЭМЭГДЛЭЭ  

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь БНХАУ-ын Элчин сайдын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 5 дугаар сард “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг”-ийг зохион байгуулж 130 гаруй худалдан авагчдыг хамруулан уул уурхайн бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.   

2024 оны 4-р улирлын байдлаар МХБ-д бүртгэлтэй худалдан авагчдын тоо 414-т, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд зуучлагч брокерийн тоо 13-т тус тус хүрч, оролцогчдын тоо болон зах зээлийн хэмжээ тэлснээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд худалдан авагчид брокероор дамжуулан оролцож эхлэв.

6. “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 7000 ГАРУЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАВ  

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 оны 12 сард IPO хийж, 34 хувиа олон нийтэд нээлттэй худалдан, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн нь хөрөнгийн зах зээлд жишиг IPO болсон билээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөг буюу нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваариллаа.

7. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХАМГИЙН ОЛОН НОГООН БОНДУУД АРИЛЖИГДСАН ТҮҮХЭН ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООВ 

МХБ нь 2017 онд Тогтвортой хөрөнгийн биржийн санаачлагад элсэн орж, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх талаар анхааран ажилласан бөгөөд 2018 онд ногоон, тогтвортой санхүүгийн хэрэгслүүдийг дэмжих зохицуулалтуудыг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-даа тусгасан.

2024 оны хувьд хөрөнгийн зах зээлд “Хаан банк” ХК болон "ТЖТБ" ХХК нь нийт 3 төрлийн 40 сая ам.долларын үнийн дүн бүхий ногоон бонд гаргаснаар хамгийн олон ногоон бонд гарсан жил боллоо.

8. “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ 

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг 2024 онд нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.  

Бирж эдгээр стандартын шаардлагыг хангах зорилгоор 2023 оноос бодлого, хамрах хүрээг тодорхойлох, суурь дүрэм журам боловсруулах, бусад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласнаа тус стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.  

9. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИВ 

Өнгөрсөн 2024 онд МХБ гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг сурталчлах, чиглэлээр нэлээд ажлуудыг зохион байгууллаа.  

Тухайлбал, дотоодын үнэт цаасны зах зээлийн өдөрлөгийг 2024 оны 4 сард АНУ-ын Нью-Йорк хотод, 2024 оны 11 сард Сингапур улсад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бол уул уурхайн бүтээгдэхүүний биржийн талаарх сурталчилгааг БНХАУ, БНЭУ-д тус тус амжилттай зохион байгуулсан.

Түүнчлэн, МХБ нь 2024 онд Бээжингийн хөрөнгийн бирж, Шанхайн фьючерсийн бирж, Далианы таваарын бирж болон Истанбулын биржтэй хамтын ажиллагааг эхлүүлэв.

10. ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИХ ЗОХИЦУУЛАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 онд “Бүртгэлтэй компаниас олон нийтэд хүргэх журам”-ыг баталж, журмын хавсралтаар байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг тогтоосон. Үүний дагуу бүртгэлтэй компаниуд нь БОНЗ-ын тайланг сайн дурын үндсэн дээр ирүүлж байсан бол 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс холбогдох журамд өөрчлөлт оруулж, биржийн 1-р ангиллын компаниуд БОНЗ тайланг жил бүр заавал ирүүлэх, тайлан мэдээллээ англи хэл дээр гаргахыг тусгаад байна.

Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны хооронд байгуулсан санамж бичгийн дагуу БОНЗ тайлагналыг сайжруулах үүднээс нэгдсэн системд оруулж, тасралтгүй хөгжүүлэх, шинэчлэхтэй холбоотой өргөн хүрээний ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ