• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-25 15:21:59

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 414,367,943 төгрөгийн үнийн дүн бүхий 1,094,521 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нэхээсгүй эдлэл ХК (NXE +14.97%), Могойн гол ХК (BDL +13.66%), Гермес центр ХК (HRM +9.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -13.79%), Жуулчин дюти фрий ХК (SUL -13.59%), Женко тур бюро ХК (JTB -12.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,207 ширхэг нэгж эрх 9,415,755 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,485,618,420 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,910,402,118 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.46% хувиар буурч, 52,009.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,296,274,023,594 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ