• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2025-11-20 10:34:57

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хөрөнгийн зах зээлд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэх чиглэлээр  Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТОС холбоо)-той хамтран “Тогтвортой хөрөнгийн бирж” санаачилгыг эхлүүлсэн бөгөөд “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-д БОНЗ-ын зарчмуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгаж, БОНЗ-ын тайлагналын стандарт, аргачлал, сайн жишгийн талаарх мэдээлэл хүргэх сургалт, уулзалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТОС холбоо), СТОУС тогтвортой байдлын чадавхийг бэхжүүлэх байгууллагатай  хамтран  “СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандартууд (S1, S2)-ыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сертификат бүхий цахим сургалтыг зохион байгууллаа. 

Тус сургалтад  МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд болон санхүү, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 250 гаруй оролцогч хамрагдав. 

Энэхүү үйл ажиллагаа нь S1, S2 стандартын ойлголт, шаардлагыг тодорхой болгох, тогтвортой байдлын мэдээллийг үнэн зөв, нэгдсэн байдлаар ил тод тайлагнах чадавхыг нэмэгдүүлэх, S2 стандартын хүрээнд уур амьсгалтай холбоотой эрсдэл, боломжийг тодорхойлох, үнэлэх чадвар олгох, байгууллагын дотоод удирдлага, стратеги, эрсдэлийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын түвшний сайн туршлага, бодит кейсүүдээс харилцан суралцах орчин бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ