• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44406.85

( -108.73 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44406.85 -108.73
MSE A Индекс 17158.73 -75.11
MSE B Индекс 13399.1 12.16

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2024-07-03 09:44:00

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 36 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна. 

"БОГД БАНК" ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-07-02 16:14:41

"Богд Банк" ХК-ийн 1,250,000,000.00 ширхэг хувьцаанд нийт 3,752,801,206.64 төгрөгийн ногдол ашгийг, нэгж хувьцаанд 3.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилна. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТУУД 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 11-ЭЭС ЭХЭЛНЭ

2016-04-01 07:29:17

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд:

  • Үнэт цаасны зуучлалын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд 9:30-17:10
  • Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 11- 22-ны өдрүүдэд 9:30-17:10
  • Аттестатчилах буюу эрх сунгах сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 12-18-ны өдрүүд 14.00-17.10 цагийн хооронд

100 айл, Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 давхарын хурлын танхимд зохион байгуулна.  

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн МҮЦАЭХ-ны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет   
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр: Брокер дилерийн чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг, Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг, Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банк дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2016 оны 4, 7, 12-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4 жилийн хугацаагаар сунгана. Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

            Холбоо барих утас:7012333, 9663413  www.masd.mn