• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

ЭРЧИМ БОНДЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2016-05-19 09:33:26

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Эрчим инженеринг” ХХК-иас гаргасан “Эрчим бонд”-ын хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн эргэн төлөлт бүрэн төлөгдсөн тул бондыг  Хорооны бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа. Эрчим бонд нь 6 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, үндсэн болон хүүгийн төлбөр хугацааны эцэст нэг удаа төлөгдөхөөр нөхцөлтэй гарч, анхдагч зах зээл дээр амжилттай арилжаалагдсан юм. “Эрчим инженеринг” ХХК  нь нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргах замаар  453,750,000  төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Даатгагдсан компанийн бонд  нь санхүүгийн даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүн төдийгүй хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг даатгалын компани 100 хувь хариуцан батлан дааж буй учир эрсдэлгүй бүтээгдэхүүнд тооцогдох юм.

Санхүүгийн Зохицуулах Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах боломжтой тухай мэдээлэв.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо